Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 70113344

Утасны дугаар:

+976 70113344

Факс:

+976 70113344

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Мэдээ         Зөвлөгөө

Энэ хорвоо дээр хүний ээж болно гэдэг хамгийн аз жаргалтайн дээр хамгийн их  хариуцлагатай зүйлүүдийн нэг юм. Та үнэхээр ээж болохоор шийдсэн бол өөрийгөө болон өөрийнхөө хосыг мөн гэр бүлээ хэрхэн бэлдэх вэ гэсэн асуудал гарч ирнэ. Иймээс та хамгийн түрүүнд жирэмслэлтэнд өөрийхөө биеийг бэлдэх хэрэгтэй.

Та болон таны хос жирэмслэхээр шийдсэн бол хамгийн түрүүнд та 2 жирэмслэлтээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэдэг байсан бол мэргэжилийн эмчид хандаж түүнээс зөвлөгөө авах нь чухал. Мэргэжилийн эмчийн өгсөн зөвлөгөөний дагуу та хэзээнээс хамгаалалтаа зогсоох хэзээнээс эхлэн жирэмслэх үйл явцыг эхлүүлэх талаар зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрвээ та жирэмслэхээс  хамгаалах эм хэрэглэж байсан бол нэгээс хоёр сарын дараа жирэмслэх хэрэгтэй байдаг. Учир нь энэхүү эм бэлдмэл нь ургийн өсөлт хөгжилтөнд гаж нөлөө үзүүлэх магадлалтай байдаг.

Жирэмслэхээс өмнө та болон хосыгоо БЗХӨ-ний шинжилгээнд хамруулах

Та болон таны нөхөр та 2 жирэмслэхээр л шийдсэн бол БЗХӨ-ийн шинжилгээ болон бусад өвчиний шинжилгээг зайлшгүй өгөх хэрэгтэй. Та шинжилгээ өгөөгүйн улмаас хэрвээ та мөөгөнцөртэй байсан бол таны хүүхэд төрөлхийн нүдний үрэвсэл, уушигны хатгалгаатай төрөх ба төрөнгүүт хүүхэд эндэх аюултай байдаг. Мөн түүнчлэн  тэмбүүтэй байвал хүүхэд төрлөхийн зүрхний гажигтай, ясны төрөл бүрийн гажиг хөгжилтэй төрөх ба бусад эрхтэн тогтолцоонуудын өвчтэй төрдөг байна. Та ээж болохоор шийдсэн бол бэлгийн хомхойгоо эмчлүүлэх хэрэгтэй. Учир нь ийм өвчтэй эхээс нилээд хүнд хүнд өвчтэй хүүхэд төрдөг байна. Тиймээс та 2 жирэмслэхээр шийдсэн бол БЗХӨ-ийн шинжилгээг зайлшгүй өгөх хэрэгтэй. Ингэснээр та 2 ирээдүйд төрөх хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насанд нь хэмжээлшгүй их хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм.

 

Хооллолтондоо анхаарах

Та жирэмслэхээсээ өмнө хоолны дэглэмийг мөрдөх нь чухал. Өдөрт гурван удаа хооллож бусад үед хөнгөн төрлийн витаминлаг хүнсийг хэрэглэх шаардлагатай. Мөн түүнчлэн хоол хүнсэндээ ихэвчлэн хүнсний ногоог түлхүү хэрэглэх нь зүйтэй. Ихэнх эмэгтэйчүүд хоол хүнсээр нөхөгдөдгүй амин дэмээ витаминаар нөхнө гэж боддог. Гэвч хоол хүнсээр нөхөгдөөгүй витамин хэзээ ч витаминаар бүрэн нөхөгдөж чаддаггүй байна. Учир нь  витаминууд нь тухайн амин дэм эрдэс бодисыг таны биед  өгч чаддаггүй бөгөөд  зөвхөн орлуулах л үүрэгтэй байдаг.

Фолийн хүчил хэрэглэх

Мөн түүнчлэн жирэмслэхээс нэг жил хамгийн багадаа гурван сарын өмнөөс  фолийн хүчлийг хэрэглэх хэрэгтэй. Фолийн хүчил нь эртнээс эхийн биеийг жирэмслэлтэнд бэлтгэж ургийн уураг тархи нуруу нугасны хөгжилд ихээхэн түлхэц болдог байна.

 

Фолийн хүчил нь хүний биед агуулагддаггүй бөгөөд тэртусмаа жирэмсний үед хоол хүнсээр нөхөх боломж бага байдаг ба  энэ аминдэмийг өдөр бүр уух нь чухал юм. Ногоон өнгийн шинэхэн жимс жимсгэнэ, хүнсний ногоонд фолийн хүчил ихээр агуулагддаг байна. Гэхдээ эдгээр хүнсний ногоо жимс жимсгэнийг удаан хугацаагаар хадгалах буюу буцалгавал фолийн хүчлийн агууламж нь багасдаг. Фолийн хүчил ихээр агуулагддаг хүнсний бүтээгдэхүүнд цэцэгт байцаа, хивэгтэй талх, ойн самар, газрын самар, бууцай зэрэгт агуулагддаг байна.

Топсоплазмын шинжилгээ өгөх

Танайх хэрвээ гэртэй муур тэжээдэг бол одооноос эхлэн гэрээсээ холдуулах ба түүнд топсоплазмын шинжилгээ хийлгэх нь чухал юм. Учир муурны ялгадаснаас халдварлах топсоплазм нь жирэмсний үед халдварлаж түүнчлэн урагт халдварлах аюултай байдаг. Хэрвээ эхийн савд халдварлавал хэвлий дэх хүүхдэд маш их хортой байдаг. Та муураа шинжилгээнд хамруулаад халдвар илрээгүй ч гэсэн муураа аль болох хол байлгах хэрэгтэй.

Архи тамхинаас татгалзах

Танай гэр бүл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол таны нөхөр болон та өөрөө тамхи татдаг бол даруй тамхинаасаа гарах хэрэгтэй. Учир нь тамхин дахь никотин нь нөхөн үржихүйн системийг хөгширүүлж хүүхэд олох магадлалын тодорхой хэмжээгээр бууруулдаг байна. Мөн түүнчлэн жирэмсэн үедээ тамхи татвал дутуу төрөлт, зулбах мөн ургийн гаж хөгжилтэй хүүхэд төрх нь элбэг байдаг байна. Та болон таны хос тамхи татдаггүй ч гэсэн аль болох тамхитай орчиноос хол байх, хэрвээ таны ажлын болон ойр дотны чинь хүн таны дэргэд тамхи татах гэвэл та тэдгээр хүмүүст шаардлага тавих хэрэгтэй. Мөн архианаас ч татгалзах хэрэгтэй. Учир нь согтуурлах ундааг өчүүхэн бага хэрэглэсэн ч хүүхэд олох магадлалыг 50% багасгадаг байна. Хэрвээ та хүүхэд олсон бол ямар ч төрлийн антибиотик хэрэглэж болохгүй шүү.

Илүүдэл жингээ хасах

Та хэрвээ илүүдэл жинтэй бол одооноос эхлэн жингээ хасах талаар анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь илүүдэл жин нь таны төрөх болон жирэмсэн үеийн хүндрэлийг нэмэгдүүлэх байна. Ихэнх эмэгтэйчүүд маань төрсний дараа хэвийн жиндээ орох гэж нилээд  хичээдэг хэрвээ та анхнаасаа л өөрийнхөө жинд анхаарал хандуулж чадах юм бол энэхүү асуудалд орох магадлал нь багасах юм. Хэрвээ та илүүдэл жинтэй хэвээр байгаад байх юм бол нуруу нугасанд ихээр ачаалал өгснөөр нас ахих тусам танд улам хүндрэлтэй болох болно.

За ингээд танай гэр бүлд амжилт хүсье. Энхрий үрсийхээ инээдээр эргэх хорвоог чимж яваарай.

Жирэмслэлтэнд өөрийгөө бэлтгэх 5 зарчим

1. Аарцагны булчингийн хүчийг сайжруулах. Аарцагны гүний булчин (төрөх үйл явцад чухал үүрэгтэй)-ийн хүчийг сайжруулснаар жирэмсэн үеийн аарцагны өвдөлтийг бууруулах, ханиалгах, найтаах үед шээс дусагнахаас сэргийлнэ. Энэ булчингийн хүчийг сайжруулахад манай бүсгүйчүүдийн сайн мэдэх Кегелын дасгал үр дүнтэй байдаг ч энэ дасгалыг буруу хийхээс зайлсхийгээрэй.
2. Хэвлийн булчингийн дасгал. Жирэмсэн болох үед хэвлийн урд булчин сунаснаас diastasis recti буюу хэвлийн булчин тусгаарлагдаж сунана. Хэвлийн булчин сунаж, хүч нь сулраснаар нурууны өвдөлт, аарцагны өвдөлт, бусад өвдөлтүүд ч илэрдэг. Хэвлийн урд булчингийн хүч султай эмэгтэйчүүдийн ихэнх нь төрсний дараа “pooch” (бидний сайн мэдэх хүүхэлдэйн киноны баатар) галбиртай болчихдог. Зарим эмэгтэйчүүд дасгал хийхдээ суух босох дасгал хийдэг. Энэ нь жирэмсэний үеийн болон дараах үед хэвлийн урд булчингийн хоорондын зайг ихэсгэх, шээс дусагнах, нурууны өвдөлт ихсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Иймээс дасгалд хамрагдах бол мэргэжлийн хөдөлгөөн засалчидтай холбогдож өөртөө тохирсон зөв хөтөлбөр боловсруулаарай.
3. Зөв амьсгалах. Зөв амьсгал нь эрүүл жирэмслэлтийг дэмжихэд чухал үүрэгтэй. Аливаа дасгал хийхээс өмнө амьсгал зөв гаргах текникийг давтаарай. Зөв текникээр гаргах нь их бие, аарцагны гүний булчингийн агшилтыг зохицуулах, гэмтлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм шүү.
4. Тогтмол системтэй дасгал хөдөлгөөн хийх. Дасгалыг тогтмол системтэй хийснээр амьсгал, зүрх судасны ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, биеийн жингээ хадгалах, булчингийн хүчийг сайжруулахаас гадна сэтгэлзүйн олон эерэг нөлөөг үзүүлнэ

5. Зөв төрх байдлыг хадгалах. Буруу төрх байдал, дадал нь жирэмсэн үеийн нуруу, аарцагны өвдөлтийн шалтгаан юм. Хөдөлгөөн засалч нь таны бие махбод, төрх байдалд үнэлгээ өгөхөөс гадна амьдралын буруу дадалтай холбоотой өвдөлт, гэмтэл, өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг жирэмсэхээс өмнө өөрийгөө бэлтгэх зөвлөгөө өгөх юм.

Бэлтгэсэн: Гурван гал эмнэлэгийн Эх барих Эмэгтэйчүүдийн их эмч Б.Ундармаа.

Facebook messenger