Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 70113344

Утасны дугаар:

+976 70113344

Факс:

+976 70113344

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Мэдээ         Зөвлөгөө

Хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин.

Халдварын эх уурхай

Эмнэлзүйн бүдэг балархай, цочмог хэлбэрээр өвчлөгсөд, вирус тээгч

Дамжих зам  Өтгөн-ам,  ахуй хавьтал, агаар дуслын замаар  дамжина.

Халдвар дамжих хүчин зүйл

o   Вирүсээр бохирлогдсон ус, хүнс, хөрс эд зүйлс, бохир, гар

Нууц үе

o   Ихэвчлэн 2-7 хоног, дунджаар 3-5 хоног

Халдвартай үе

Өвчлөлийн эхний 7 хоногт хамгийн их халдвартай, вирүс өтгөнөөр 7-н долоо хоногийн турш гадагш ялгарч болно.

Халдварлах байдал:  өвчтэй хүнтэй гар барих, ханиаж найтаах үед агаар дуслаар, өвчтэй хүний нус, шүлс, өтгөнөөр бохирлогдсон зүйлстэй хүрэлцэх үед, жорлон, хөтөвчөнд хүрэх үед халдварлана.

Өртөмтгий бүлэг

·        Бүх насны хүн өвчлөх боловч ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг.

·        Нэг гэрийн хүүхдүүдийн дунд, ясли, цэцэрлэг, сургууль хүүхдийн байгууллагуудад голомтлон гардаг. 

·        90 хувь нь 4 хүртэлх насны хүүхдүүд халдварт өртдөг  

Илрэх шинж тэмдэг :

o   Өвчтний гар, хөл, ам, өгзөг, биеэр өвөрмөц цэврүүт тууралттай

o   Амны тууралт шархалсан

o   Бөөлжсөн

o   38 хэмээс дээш халуурсан

o   Амьсгал олширон, цустай хөөсөрхөг цэр гарсан,

Өвдсөн үед баримтлах дэглэм:

1.     Өрх, дүүргийн эмнэлгийн эмч нарт заавал үзүүлж, зөвөлгөө авах

2.     Эмчийн зөвөлсөн эмчилгээг зааврын дагуу хийлгэх

3.     Хүүхдийн тоглоомыг өдөрт 2-оос доошгүй удаа савндаж угааж, цэвэр усаар зайлна. Зөөлөн тоглоомыг угаалгын нунтагтай уусмалаар угааж, цэвэр усаар зайлж цэвэрлэн хэрэглэнэ.

4.     Гарыг тогтмол угаана

5.     Ханиаж найтахдаа ам, хамараа сайтар таглаж найтаах

 

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

·        Гараа тогтмол угаах

·        Гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх

·        Амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэх

·        Хүүхдийн  угаалтуур, суултуур, тоглоом, жорлон угаалгын нунтагтай уусмал болон  халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэж халдваргүйжүүлнэ.


Facebook messenger