Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 70113344

Утасны дугаар:

+976 70113344

Факс:

+976 70113344

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Мэдээ         Зөвлөгөө

Цөсний хүүдийн ургацаг буюу полип гэдэг нь цөсний хүүдийн хананаас ургасан хоргүй хавдар юм.

 

Америкт 4.3-6.9% тохиолддог. Эдгээрээс 90-95% нь хоргүй хавдар чигээрэй байдаг бол ердөө 5-10% нь л хорт хавдарт шилждэг байна.

Нөлөөлөх хүчин зүйл бүрэн тогтоогдоогүй ч доорх хүчин зүйлс нөлөөлдөг хэмээн судлагдаж байна.

  • Удамшил
  • Таргалалт
  • Чихрийн шижин өвчин
  • Цөсний хүүдийн чулуу

 

Шинж тэмдэг Ихэнх тохиолдолд шинж тэмдэг илэрэхгүй явагддаг.

  • Огих, бөөлжих
  • Хэвлийх баруун дээр өвдөх

 

Хэвлийн ЭХО. Гол оношлох шинжилгээ нь хэвлийн эхо юм. Уг шинжилгээгээр  ургацагийн байрлал, тоо, хэмжээг тодорхойлж болно.

 

Хортой байдалд шилжих. Цөсний хүүдийн ургацагийн хамгийн анхаарах ёстой зүйл бол хортой байдалд шилжих үгүй юм. Хэрэв хортой байдалд шилжих юм бол яаралтай цөсний хүүдий авахуулах мэс засалд орох хэрэгтэй. Яаж мэдэх вэ?

  1. Хэмжээ.

Хамгийн гол шинж нь хэмжээ болон хэмжээ нь нэмэгдэх юм. Хэрэв ургацаг дээш хэмжээтэй мөн хяналтын эхо шинжилгээгээр хэмжээ нэмэгдэж байвал хортой гэж үзнэ.

  1. Хэлбэр болон тоо. 1 ширхэг болон хавтгай суурьтай ургацаг ихэвчлэн хортой байдаг.
  2. Нас. 50-с дээш наслалт.
  3. Цөсний хүүдийн чулуу.

 

Хэзээ мэс засал хийлгэх вэ?

  • Өвчтөнд зовиур илэрсэн болон хортойд шилжих магадлалтай бол мэс засалд орно.
  • Хэрвээ 6 мм доош хэмжээтэй бол 6-12 сар тутамд эхо шинжилгээг 2 жил хийлгэнэ. Энэ хугацаанд хэмжээ нэмэгдээгүй бол цаашид хэвийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хуваарьт шилжиж болно.
Facebook messenger