Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 70113344

Утасны дугаар:

+976 70113344

Факс:

+976 70110404

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Мэдээ         Зөвлөгөө

Хүүхэд олдсон цагаас л эхлэн та зөв хооллож сурах хэрэгтэй. Зөв хооллох гэдэг таныг тусгай хоол хэрэглэ гэж шахаж байгаа хэрэг биш.

Харин зөв хүнс худалдан авч, зөв боловсруулж эрүүл хоол бэлтгэнэ гэсэн үг юм. Зөв хоол нь олон төрлийн амин дэм агуулсан тэжээллэг байх ёстой. Таны хооллолтын байдлаас хүүхдийн өсөлт хөгжил шууд хамаарна. Хэвлий дэх хүүхдийн өсөлт томрохын хирээр эхийн бие махбод адилхан жин нэмдэг.

Жирэмсэн үед дунджаар 10-12 кг нэмнэ.

Дамаан 24-32 долоо хоногтойд хамгийн эрчимтэй жин нэмнэ. Залуу эхчүүд таргалж байна гээд идэх юмаа хорин хоол сойх гэдэг энэ нь танд хялбар байж болох ч танаас шим тэжээл авч томорч байгаа хүүхдэд тань маш муугаар нөлөөлдөг байна. Таны таргалж байгаа шалтгаан нь хоололсноос огт биш харин томорсон умай, өдөр хонгоор өсөж байгаа хүүхэд, ураг орчмын шингэн эзэлдэг.

Мөн цусны эс үйлдвэрлэлт, хэмжээ ихсэнэ. Хөхний сүүг боловсруулахын тулд өөх тосны хуримтлал төрсний дараа хөхний сүү ялгарахад зарцуулагдаж аажмаар багасна. Хэт их жин нэмэлт нь төрөх явцыг хүндрүүлдэг.

Иймээс хүндрэлгүй мөн эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд зайлшгүй зөв баланстай төрөл бүрийн хоол чухал хэрэгтэй. Хоол тэжээлийн дутагталтай байдал нь хүүхдийн тархины хөгжилт, боловсролтонд маш муу нөлөөтэй. Дутуу дулимаг хооллосноос хүүхдийн оюун ухааны хөгжил саатах, улмаар бүр хомсдолтой ч төрж болзошгүй. Мөн хүүхэд жин дутуу төрөх, зулбах, амьдрах чадьаргүй төрөх, бие махбодын болоод сэтгэцийн эмгэг гаж хөгжилтэй төрөх тохиолдол гардаг байна. Энэ нь тураалтай жин багатай эхчүүдэд тохиолдол гардаг.

Жирэмсэн үед зайлсхийх хүнс

  • Удаан хадгалсан хүнс
  • Зуны цагт өөх тос ихтэй хоол
  • Хэт боловсруулалт хийсэн хүнс / цагаан гурилын бүтээгдэхүүн/
  • Өнгө оруулсан хүнс
  • Чихэрлэг ихтэй хүнс
  • Хийжүүлсэн чихэрлэг ундаа
  • Өтгөн кофе, амт ихтэй цай
  • Түүхий сүү, ариутгаагүй өндөг, цөцгий
  • Шүүрхий мах
  • Элэг, элгээр хийсэн бүтээгдэхүүн
  • Жимс, жимсгэнийг угаахгүй болон дутуу угааж хэрэглэх
  • Хуваалцах:
Facebook messenger