Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 70113344

Утасны дугаар:

+976 70113344

Факс:

+976 70113344

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Мэдээ         Зөвлөгөө

Цөсний хүүдийн чулуу

 

               Цөсний хүүдийн гэдэг нь элгэн доор байрласан, элэгнээс ялгардаг цөсийг агуулдаг жижиг хэмжээтэй уут юм. Цөс нь ус шиг шингэнээс чулуу үүсгэх хүртэл өтгөн байна. Өөх тостой хоол идэхэд  цөсний хүүдий агшин цөсийг нарийн гэдэс рүү шахдаг. Ингэснээр өөх тосыг задална.

Цөсний хүүдийн чулууг холестрол, цөсний нөсөө, кальцийн давс болон дээрх хамтран үүсгэдэг. 50-с дээш насанд элбэг тохиолддог хоол боловсруулах замын эмгэг юм.

               Цөсний хүүдийн чулуу нь цөсний хүүдийн сувгийг тагалвал хүүдий үрэвсэж цаашйид нойр булчирхайн үрэвсэл үүсгэж болно.

Цөсний чулуу нь эмэгтэйчүүдэд эрчүүдээс их үүсдэг. Таргалалттай хүмүүст элбэг тохиолдох ба удам дамжина.

Цөсний чулуу нь дан ганц шалтгаанаас болж үүсэхгүй. Элэгнээс ялгарч буй цөс нь холестрол ихтэй байх, цөсний хүүдийд цөс удах гэх мэт олон нийлмэл шалтгаанаас болж үүснэ.

Шинж тэмдэг. Ойролцоогоор 70% нь шинж тэмдэггүй байдаг. Хэрвээ шинж тэмдэг өгвөл

  • Хэвлийн дээд хэсэг болон нуруугаар өвдөнө
  • Өөх тостой хоол идсний дараа өвдөлт нэмэгдэх
  • Арьс шарлах
  • Хэрвээ цөсний хүүдий үрэвссэн бол халуурах

Цөсний хүүдийн чулуун төрөл. Гол 3 төрөл байдаг.

  1. Холимог чулуу. Холестрол болон давсны нэгдлээс үүсдэг ба хамгийн элбэг тохиолддог хэлбэр юм.
  2. Холестролон чулуу. Холестрол гэдэг тос төстэй бодис бөгөөд бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Холестролон чулуу нь цөсний сувгийг бөглөж чадахаар томордог.
  3. Нөсөөт чулуу. Цөсний фигментээс үүсэх ба олон тооны жижиг хэмжээтэй байдаг.

 

Цөсний хүүдийн чулууны эмчилгээ.

  • Хэрвээ цөсний хүүдийн чулуу шинж тэмдэг өгдөггүй бол эмчилгээ шаардлагагүй. Хоолны дэглэм барин, эмчдээ тогтмол хянуулна.
  • Мэс заслын эмчилгээ. Цөсний хүүдийн чулуутай өвчтөний 80% нь мэс засал эмчилгээ хийлгэдэг. Дээрх шинж тэмдэг илэрч эхэлвэл мэс засал эмчилгээ хийлгэнэ. Мэс заслын эмчилгээ нь дурангийн аргаар болон нээлттэй аргаар хийгдэнэ.
Facebook messenger