Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 70113344

Утасны дугаар:

+976 70113344

Факс:

+976 70113344

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Мэдээ         Зөвлөгөө

ДЭМБ 2015 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн долоо хоногийн аянг  2018 оны 11 сарын 12- 18 -ны өдрүүдэд “Дахин сайн бод, эмчээс зөвлөгөө ав, антибиотикийг буруу хэрэглэх нь бид бүгдийг эрсдэлд оруулж байна” сэдвийн дор зохион байгуулж байна. Тус үйл явдалтай холбогдуулан дараах зөвлөмжийг олон нийтэд сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

Антибиотикийг хэдийд хэрэглэх вэ?
Антибиотик нь нянг устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл бөгөөд төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчний үед эмчийн зааврын дагуу болгоомжтой хэрэглэх шаардлагатай тул хэн нэг хүний зөвлөснөөр болон өөрөө дур мэдэн бүү хэрэглээрэй. Харин зөвхөн эмч зөвлөсөн тохиолдолд эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэж байх ёстой.

Антибиотикийг хэрэглэхдээ дараах зарчмыг баримтална уу. Үүнд :

  • Антибиотикийг хэрэглэхийн өмнө та өөрт тохирох антибиотикийг зөв сонгоход эмчид туслахын тулд “антибиотикийн мэдрэг чанар”-ыг үзүүлсэн байх шаардлагатай.
  • Жоронд бичсэн антибиотикийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд хэрэглэх шаардлагатай.
  •  Антибиотикийг хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон халдварын бусад шинжүүд арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглээрэй.
  • Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал мэдэгдэх хэрэгтэй. Эмчилгээ эхлэхийн өмнө тохирох антибиотикийг зөв сонгох боломжийг бүрдүүлэхийн тулд “антибиотикийн мэдрэг чанар”-ыг урьдчилан үзүүлж, өөрт тохирох антибиотикийг мэдсэн байх шаардлагатай.
  • Антибиотик хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах зэрэг харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдэх нь зүйтэй.
  • Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Жнь: гентамицин сонсголын мэдрэлийг гэмтээхээс гадна бөөрөнд хортой нөлөө үзүүлнэ.  
  • Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмчийн жор болон эмийн заавраас харж зөв хэрэглэх хэрэгтэй.
Facebook messenger