Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 70113344

Утасны дугаар:

+976 70113344

Факс:

+976 70110404

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Мэдээ         Зөвлөгөө

Д витамин нь нарны гэрлийн нөлөөгөөр арьсанд нийлэгждэг тосонд уусдаг витамин бөгөөд маш олон эрхтэн,  эдийн үйл ажиллагаанд оролцдог.

Европын орнуудад Д витамины дутагдал 30-50%-тай байхад бидний хийсэн судалгаагаар манайд бүх насныхны 98,65% нь хүнд хэлбэрийн Д витамины дутагдалтай байна. Д витамин дутагдал нь хүүхдэд рахит насанд хүрэгчдэд ясны сийрэгжилтэнд хүргэдэг  гэдгийг хэн бүхэн мэддэг ч түүний дутлаас болж маш олон эрхтэн тогтолцоо гэмтэж өвчлөлд хүрдэг гэдгийг төсөөлөх ч үгүй явдаг.

Бидний хийсэн судалгаанаас харахад Д витамины дутагдал маш өндөр байсан ба түүний дутлаас шалтгаалан гардаг бүхий л өвчлөл манайд их байна. Тухайлбал даралт ихдэлт, чихрийн шижин, бодисын солилцооны хам шинж, аутоиммуны эмгэгүүд, баруун ховдлын томрол, төрөлхийн зүрхний гажиг, халдварт өвчин, вирусын шалтгаант амьсгалын замын эмгэгүүд, ханиад томуу, архаг судасны үрэвсэл гэх зэрэг олон эмгэгийг дурьдаж болох ба эдгээр эмгэгүүд Д витамин дутсанаас үүдэн үүсдэг.

 Эрт дээр үеэсээ нүүдлийн соёл иргэншилтэй байсан бидний хувьд хотжилт, амьдарлын зан үйл ихээр өөрчлөгдөж байгаа нь Д витамины дутагдалд их оруулж байна. Д витамины цусан дахь хэмжээ дөрвөн улиралтай шууд хамааралтайгаар хэлбэлзэж байдаг. Өөрөөр хэлбэл зун, намар, өвлийн эхэн саруудад Д витамин хэвийн хэмжээндээ харин өвлийн адаг,  хаврын улиралд харьцангуй багасдаг байна. Мөн эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү бага хэмжээтэй байдаг болохыг судлаачид тогтоожээ. Олон төрсөн, хөхүүл ээжүүд илүү өртөмхий байдаг.

 Түүнчлэн биеийн жингийн илүүдэлтэй, ахимаг насны, суугаа ажил эрхэлдэг, биеийн ачаалал их авдаг, тамхи татдаг, нарны хамгаалалтын тос байнга хэрэглэдэг, элэг, бөөрний эмгэгтэй,  дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг  хүмүүст Д витамины дутал элбэг байдаг байна.

Бид Д витамины дутлаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд өдрийн 11:00-15:00-ийн хооронд биеийн 15%-ийг наранд гарган зөвхөн 15мин болоход л тухайн өдрийн Д-ийн хэмжээгээ хангалттай авч болдог байна.

Таны хүүхэд нэг л ульбагар, ядрангуй, их хөлөрдөг, байнга ханиад томуу хүрээд байна уу?

Та тэгвэл эргэлзэх хэрэггүй Д витамины хэмжээг цусанд нь тодорхойлуулаад үзээрэй. Учир нь Д-ийн дуталтай хүүхэд дархлаа сул вирусийн шалтгаант ханиад томуугаар их өвчлөмтгий байдаг.

Мэдээлэл бэлтгэсэн: Ч.Баяржавхлан, Э.Баярмаа, М.Түвшинжаргал

Гурван Гал Эмнэлэгийн Клиник Лабораторийн баг

  • Хуваалцах:
Facebook messenger