Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 70113344

Утасны дугаар:

+976 70113344

Факс:

+976 70110404

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Зөвлөгөө, мэдээлэл         Зөвлөгөө

Ихэс нь умайн дотор хананд байрлаж байдаг диск хэлбэртэй эрхтэн бөгөөд эх ургийн хооронд хоол тэжээлийн бодис, хүчилтөрөгч болон хаягдал бүтээгдэхүүний солилцоог явуулах чухал үүрэг гүйцэтгэдэг. Ихэсийн судаснууд нийлж хүйн судсыг  бий болгодог бөгөөд энэ нь ургийн хүйстэй холбогддог.

Ихэс хүүхэд төрсний дараа умайн хананаас салж гардаг бөгөөд  энэ үеийг төрөлтийн гуравдугаар үе буюу хойдохын үе гэж нэрлэх нь бий.

Ихэсийн шохойжилт гэдэг нь ихэст кальци хуримтлагсаныг илэрхийлж байгаа хэллэг юм. Энэхүү ихэсийн эдэд кальци хуримтлагдах үйл явц ихэсийн боловсоролтын зэргийг  илэрхийлдэг бөгөөд жирэмсний сүүлийн гурван сарын төгсгөл үед буюу төрөх хугацаа ойртсон үед илэрдэг.

Ихэсд кальци хуримтлагдах үндсэн шалтгаан нь ихэсийн жижиг хэсгүүдэд үхжил явагдсанаас болдог байна. Энэхүү шохойжилт нь улмаар ихэсийн бусад хэсгийн холбогч эдэд шилжих түлхээс болж өгдөг. Мөн нөгөө талаас ихэсийн шохойжилт ихэсийн судас  эхийн цусны бүлэнгээр бөглөрснөөс болж бий болдог.

Ихэнх тохиолдолд ихэсийн шохойжилт нь ихэсийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлдэггүй бөгөөд урагт хор нөлөө үүсгэдэггүй байна.

Харин шохойжилт хэт их болж ихсийн эд холбогч эдээр солигдвол ихэс өөрийн үндсэн үүрэг болох эхийн болон ургийн цусны эргэлтийн хооронд хоол тэжээл, хүчилтөрөгчийн болон биед хэрэггүй хаягдал бодисын солилцоог явуулж чадахгүйд хүрч ургийн өсөлт удааширч бүтэлт үүсэх эрсдэлтэй.

Харин жирэмсний эрт хугацаанд ихсийн шохойжилт үүсвэл энэ нь ихэс байх ёстой хугацаанаасаа эрт хөгширч байгааг илэрхийлдэг. Хэрэв ийм байдал үүсвэл эмч таны хүүхдийн өсөлт хөгжил болон ураг орчмын шингэний хэмжээг хэт авиан шинжилгээгээр тодорхой хугацааны давтамжтай нарийн хянах бөгөөд энэ нь таны хүүхэд шаардлагатай тэжээлийн бодисоо авч чадаж байгаа эсэхийг тодруулж өгнө.

Зарим судлаачид ихэсийн шохойжилт тамхи татдаг эмэгтэйчүүдэд илүү эрт илэрдэг гэж  үздэг. Мөн хоол хүнсэндээ антиоксидант (исэлдэлтийн эсрэг) бодис агуулсан хүнсний зүйлс хэрэглэх нь ихэсийн шохойжилтыг саармагжуулахад тус дэм болдог гэж дүгнэсэн байна. 

  • Хуваалцах:
Facebook messenger 360°