Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 70113344

Утасны дугаар:

+976 70113344

Факс:

+976 70113344

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Мэдээ         Зөвлөгөө

TORCH шинжилгээ гэж юу вэ?

TORCH нь жирэмсэн эхэд өвчин, урагт ургийн гажиг үүсгэдэг бүлэг халдваруудын нэрний товчлол юм.

Энэхүү шинжилгээгээр доорхи вирус болон өвчин үүсгэгчийг илрүүлдэг. 
T – Токсоплазм (TOXO)
O – Бусад: Тэмбүү, гепатит В вирус, дархлал хомсдолын вирус, парвовирус В19 гэх мэт эхээс урагт дамжих бусад халдварууд багтана
R – Улаанууд (RUB)
C – Цитомегаловирус (CMV) 
H – Херпис симплекс вирус (HSV)

Эдгээр вирусын халдвар нь урагт микроцефали, гавлын ясны кальцижилт, ураг өсөлтгүй болох, элэг дэлүү томрох, цусны ялтас эс хэт бага болох гэх мэт олон эмгэгийн шалтгаан нь болно. Гэвч зарим тохиолдолд тухайн халдвар нь төрсний дараа ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй, харин хэдэн жилийн дараагаас эмгэг хам шинж илрэх тохиолдол ч байдаг. Мөн халдвар жирэмсний аль үед авснаас хамааран илрэх хор нөлөө нь өөр өөр байна. Дээрхи халдварын шинжилгээг жирэмсэн болохоор бэлтгэж буй эмэгтэй заавал өгөх хэрэгтэй бөгөөд хэрвээ халдвар илэрвэл вирусын эсрэг шаардлагатай эмчилгээг нэн даруй авах хэрэгтэй.

Цэвэршилт ба яс сийрэгжих өвчин

Хүний амьдралын 3-дах арван жилээс ясны эрдсийн шимэгдэлт нэмэгдэж, шинээр бий болох үйл ажиллагаа нь удааширдаг бөгөөд энэ нь эрэгтэй эмэгтэй хүнд өөр өөр эмгэг жамаар тайлбарлагддаг. Ясны сийрэгжилтийн хүйсийн харьцаа нь 1:4 (эм:эр) бөгөөд 50-аас дээш насны эмэгтэйчүүдийн 50% нь, эрэгтэйчүүдийн 25% нь амьдралынхаа туршид хамгийн багадаа 1 удаа ясны сийрэгжилтээс шалтгаалах хугаралд өртдөг. Ясны сийрэгжилтэнд өртөх магадлал эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс харьцангуй өндөр байдаг нь эмэгтэйчүүд цэвэршсэнээс хойш бэлгийн дааврын дутагдалд ордогтой холбоотой. Эмэгтэйчүүдийн хувьд цэвэршсэнээр яс сийрэгжих процесс эхлэх бөгөөд 45-65 нас хүртэл бэлгийн дааврын дутагдал нь ясны сийрэгжилтийн эмгэг жамд давамгайлах нөлөөг үзүүлдэг. Эстрадиолын дутагдал нь зөвхөн цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд ясны алдагдлыг хурдасгаад зогсохгүй эрэгтэйчүүдэд ч ясны эд сийрэгжих үйл явцыг хурдасгадаг байна. Иймд ясны сийрэгжилтийг тодорхойлох  шинжилгээг  бэлгийн даавар Эстрадиолтой давхар үзүүлэх хэрэгтэйг зөвлөж байна.

Facebook messenger