Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 70113344

Утасны дугаар:

+976 70113344

Факс:

+976 70113344

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Мэдээ         Мэдээлэл

2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Дэлхийн улс орнуудын сайд нарын III дээд хэмжээний уулзалтаас “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ТОКИОГИЙН ТУНХАГЛАЛ”-ыг гаргасан билээ.
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх Токиогийн тунхаглал нь Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблейн 55.18 (2002 он) шийдвэрт тусгагдсан бодлогууд дээр тулгуурлан гарсан бөгөөд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад шаардлагатай шинжлэх ухааны үндэслэлтэй тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхийг уриалсан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 72 дугаар чуулганаар жил бүрийн 09 дүгээр сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.
2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг “Дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл бол Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сэдвийн дор “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” уриан дор өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ.
Эрүүл мэндийн байгууллагууд нь үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлын хүрээнд 6 үндсэн зорилтонд үндэслэн өөрсдийн үйл ажиллагаанд тохируулан арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.
“Гурван гал” нэгдсэн эмнэлгийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгч та бүхэнд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, зорилтуудын хэрэгжилтийг эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгаа сурталчилгааны материал, мэдээллийг түгээн сурталчлах чиглэлээр товч танилцуулгыг танилцуулж байна.
Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлын гол зорилго нь:
Дэлхийн хаана ч, ямар ч цаг үед үйлчлүүлэгч бүр аюулгүй, эрсдэл хор хохиролгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авдаг байх.
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах, түүнд учрах хор хохирлыг бууруулахын тулд эрсдлийг удирдаж бууруулах замаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах, дэмжлэг үзүүлэхэд оршино.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДСЭН 6 ЗОРИЛТ
Мэс засал, мэс ажилбарын аюулгүй байдал
Үйлчлүүлэгчтэй үр дүнтэй харилцааг идэвхижүүлэх
Эмнэлгийн орчинд унахаас сэргийлэх
Үйлчлүүлэгчийг зөв таних, зөв тодруулах
Эмийн аюулгүй байдал
Эмнэлгээс гаралтай халдварын эрсдлийг багасгах
“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” уриан дор “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн хэмжээнд 14 хоногийн аян зохион байгуулж төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сэтгэл ханамжтай тусламж үйлчилгээг үзүүлж, ажиллахыг бид зорин ажилладаг.
Манай эмнэлгийг сонгон үйлчлүүлж байгаа
үйлчлүүлэгч та бүхэнд талархаж
эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.
"Гурван гал" нэгдсэн эмнэлгиийн Олон нийттэй харилцах, Дотоод хяналт, чанарын албанаас

Facebook messenger