Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 7011-3344

Утасны дугаар:

+976 7011-3344

Факс:

+976 7011-3344

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Мэдээ         Мэдээлэл

CDC (Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв)-ийн хийсэн  судалгаагаар,  жирэмсэн үед томуугийн халдвар авах нь  зулбалт, ургийн жин багасах  зэрэг эрсдэлүүдийг нэмэгдүүлдэг гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.

 

 

   

       Иймд жирэмсэн эхчүүд томуугийн вакцинд хамрагдах нь чухал болохыг энэхүү судалгаагаар олж тогтоожээ.  Ингэснээр төрсний дараа болон жирэмсний үед томуу тусах эрсдэл буурна.

     

       АНУ-д өнгөрсөн жилийн байдлаар жирэмсэн эмэгтэйчүүдийн 60% нь ханиадны вакцинд хамрагдсан байна.

     

       Гэхдээ энэ үзүүлэлт нь хангалтгүй юм. Жирэмсэн байх үед ханиад хүрэх нь зулбах ( 13-7 хоногтой жирэмслэлт ) эрсдэлийг нэмэгдүүлэх мөн хүүхэд жингийн дутагдалтай төрөх зэрэг эрсдэл бий болдог байна.

 

  • Мөн өөр нэг эрсдэл нь амьсгалын замын өвчлөлд өртөмтгий эмэгтэй жирэмсэлсэн тохиолдолд дутуу төрөх өндөр эрсдэлтэй 

  • Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний эхний 3-7 хоногт амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэл нь хамгийн өндөр байдаг үе, мөн томуугийн улиралд жирэмсэлсэн эмэгтэйчүүд томуу тусах магадлал нь ихэсдэг. 

     

          Эдгээр судалгаанаас үндэслэн дүгнэхэд, жирэмсэн эмэгтэйчүүд томуу тусахаас өмнө сэргийлж томуугийн вакциндаа хамрагдах нэн шаардлагатай түүнчлэн жирэмслэхээр төлөвлөж байгаа ээжүүд томуугийн улирал эхлэхээс өмнө жирэмслэх нь цаашид эх,

 

хүүхдэд учрах эрсдэлийг бууруулж чадах юм.

       

        Энэхүү судалгаанд  2017-2018 оны томуугийн улирлын үеэр жирэмсэлсэн Энэтхэг, Перу, Тайланд улсын нийт 11,277 эмэгтэйчүүд хамрагджээ. 

 

Үүний ердөө 13% нь томуугийн эсрэг вакцинд хамрагдсан байсан.

 

Томуугийн вакцин хийлгэх нь томуугаас сэргийлэх  хамгийн чухал алхам юм.

 

Ялангуяа Жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдах нэн шаардлагатай болохыг энэхүү судалгаануудаас олж тогтоогдсон байна. 

 


Эх сурвалж: Centers for Disease Control and Prevention (CDC)


 

 

Facebook messenger