Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 70113344

Утасны дугаар:

+976 70113344

Факс:

+976 70110404

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Зөвлөгөө, мэдээлэл         Мэдээлэл

Эндометриоз

Эндометриоз гэдэг нь  умайн  эндометрийн / дотор талын салст/ эд өөр хэсэгт тухайлбал умайн гуурсан хоолой, өндгөвч, аарцгийн хөндийн аль мөн бусад эрхтэнд нэг хэсэгт шилжиж ургахыг хэлнэ.Одоог хүртэл шалтгаан нь бүрэн тодорхойгүй байна.

Сарын тэмдгийн үед цус умайн дотор састын жижиг хэсэгтэй хамт үтрээгээр гадагшлах биш харин эсрэгээрээ үрийн хоолой руу орж түүгээр дамжин хэвлийн хөндий рүү орно. Тэгэснээр умайн дотор састын эдүүд үлдэж бага аарцгын гялтан хальс болон бусад эрхтэн дээр сууж сарн тэмдгийн мөчлөгтэй холбоотойгоор зузаарч ургаж байдаг.

Удамшил нэг гэрийн эмэгтэйчүүдэд тохиолдох хандлагатай байдаг.

У умайн дотор састын эдүүд цус болон тунгалгийн системээр дамжин биеийн бусад хэсэгт тархдаг.Учир нь нүдэнд, уушгинд, тархинд г.м маш ховор тохиолдолд оношлогдсон байдаг.

Дархлаа. Дархлааны системд асуудал гарсан тохиолдолд хүний бие савнаас гадуур байгаа эндометрийн эд эсийг таниж устгах чадвараа алддаг гэж үздэг. Зарим судлаачид дархлааны энэхүү хямрал нь эндометриозийг үүсгэх шалтгаан гэж үзэхээсээ илүүтэйгээр харин эндометриозийн уршигаар дархлаа сулардаг гэж үздэг.

Мэс засал Кесаревийн хагалгаа болон эмэгтэйчүүдийн миом болон умайн гаднах жирэмснийг таслах хагалгааны дараа зүсэлт хийсэн газар умайн дотор састын жижиг хэсэг ирж ургадаг.

Эндометриоз нь голомтолж тархсан байдлаас хамааран эмгэгийн үеийг тогтоох ба зовиур шинж тэмдэг хүн бүрт харилцан адилгүй байдаг.

 Эндометриозийн гол зовиур:  шалтгаан тодорхойлогдохгүйгээр бага аарцаг,  хэвлийн доод хэсгээр өвдөх, бэлгийн харьцааны үед өвдөх, сарын тэмдгийн үед өвдөх, жирэмслэхгүй байх.Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 30% д нь эндометриоз оношлогддог.

Эндометриозын эмчилгээний гол зорилго нь

- Өвдөлтийг багасгаж зовиургүй болгосноор өдөр дутмын амьдралд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах

- Жирэмслэхгүй байгаа эмэгтэйчүүдийн үргүйдлийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг.

Эндометриозын оношлогоо

 Дээр дурьдсан зовиур, шинж тэмдэгүүд болон эмэгтэйчүүдийн үзлэгийн үед илрэх бага аарцгын хөндийн өөрчлөлт зэргээр нь эндометриозыг магадлан оношлох ба хэвлийн хөндийн дурангын оношлогоогоор илүү тодорхой оношлогдож эмчлэгддэг.

Эндометриозийн эмчилгээ

Эндометриоз нь өөрчлөлттэй хэсгийг аль болох үлдээхгүй авснаар зовиур багасч дахин үүсэхээс сэргийлэх боломжтой байдаг. Эндометриоз тухайн орчиндоо үрэвсэл наалдацын процесс ихтэй явагддаг онцлогтой тул дахин үүсэхээс сэргийлж мэс заслын дараа эрт жирэмслэх нь дахин үүсэх эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой байдаг.

Эндометриозийг хэвлийн хөндийн дурангаар эмчлэх

Эндометриозийн голомтыг  хэмжээнээс нь хамааран голомтыг  авах арга болон түлэх аргыг  хэрэглэдэг ба умай, өндгөвч умайн гуурсан хоолой зэрэг эмэгтэйчүүдийн үржлийн эрхтнийг эрхтэн хэвээр хадгалахыг гол зарчимаа болгодог.

Мэс заслын дараах эмийн эмчилгээ

Хэвлийн хөндийн дуран ашиглан эндометриозын  голомт эх үүсвэрийг авсанч  энэ эмгэг нь дахин үүсэх нь элбэг байдаг. Тиймээс жирэмслэх төлөвлөгөөгүй байгаа эмэгтэйчүүдэд мэс заслын дараа эрт  хугацаанд эмийн / дааврын/ болон умайн хөндийд даавартай спираль тавих эмчилгээг хийдэг.

  • Хуваалцах:
Facebook messenger 360°