Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 70113344

Утасны дугаар:

+976 70113344

Факс:

+976 70113344

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Мэдээ         Мэдээлэл

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 11 дугаар тогтоолоор “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх , эрт илрүүлэх үзлэг , оношилгоо шинжилгээнд хамруулах журам” батлагдсан. 
Уг тусламж , үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалт явагдаж , нийслэлийн хэмжээнд 32 , орон нутагт 45 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага тэнцсэн. “Даатгуулагчид урьдчилан сэргийлэх , эрт илрүүлэх үзлэг , оношилгоо шинжилгээний тусламж , үйлчилгээ үзүүлэх , худалдан авах ” гэрээг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулж , гарын үсэг зурж баталгаажуулсан. 
Манай эмнэлэг 2017 оны 10 дугаар сарын 18-ний өдрөөс оношилгоо шинжилгээг эхлүүлхээр боллоо. Урьдчилан сэргийлэх , эрт илрүүлэх үзлэг , оношилгоонд 40 , 45 , 50 , 55 , 60 , 65 насны даатгуулагч хамрагдах ба гурван төрлийн багц шинжилгээнээс аль нэг багцыг өөрөө сонгон Гурван гал эмнэлгийн оношилгоо , шинжилгээнд хамрагдаж болно.
Нэгдүгээр багц : Дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх
Хоёрдугаар багц : 1-р багцын шинжилгээн дээр нэмэгдээд үе мөч эмгэг илрүүлэх .
Гуравдугаар багц : Хавдрын эрт илрүүлэг хийхэд чиглэгдсэн.
Тавигдах шаардлага :
А. 1952 , 1957 , 1962 , 1967 , 1972 , 1977 онд төрсөн.
Б. ЭМД-д даатгагдсан.
В. ЭМД-н сангаас авах зардлын хэмжээ хэтрээгүй байх.
Бүрдүүлэх бичиг баримт :
А. Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ
Б. Иргэний үнэмлэх
В. Амбулаторийн үзлэгийн карт

Facebook messenger