Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 7011-3344

Утасны дугаар:

+976 7011-3344

Факс:

+976 7011-3344

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Мэдээ         Мэдээлэл

Гуравдугаар сарын 18-ны өдөр нь

“Хувьсгалт цэргийн баяр”

“Зэвсэгт хүчний өдөр”

           “Монгол цэргийн өдөр” болж өөрчлөгджээ

 

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баяр , Монгол Цэргийн баяр  өнөөдөр тохиож байна.Оршин буй Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг халуун амь, бүлээн цусаараа дархлан өнөө бидэнд үлдээсэн Монгол төрийн өлмий дайчин эрсийн алдар сууг батжуулж, алдаршуулах зорилгоор харийн дайсныг эх орноосоо үлдэн хөөж ялалт байгуулсан түүхэн өдрийг МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН ӨДӨР хэмээж, тус өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг .

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай тогтоол гаргажээ. Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, нөхөр Маршал Чойбалсан Монгол ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтооп гаргах хүсэлт тавьсан байна.

Түүний хүсэлтийг хэлэлцээд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдээс 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол ардын хувьсгалт цэрэг нь Монгол Ардын хувьсгалын голомт Хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж анхдугаар ялалтаа байгуулсан учир энэ өдрийг “#Хувьсгалт цэргийн баяр”-ын өдөр болгожээ.  Харин 2003 оны 12 сарын 18-нд УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт едрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг “#Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна. 

  Цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр гэхээсээ илүүтэй зөвхөн Зэвсэгт хүчиндээ алба хааж буй цэргийн алба хаагчдын баяр гэж ойлгогддог. Ингэснээр зөвхөн салбарын хэмжээнд тэмдэглэдэг баяр нь тангараг өргөж цэргийн алба хаасан, хаах нийт иргэд уг баярын гадна үлдэж байгаа нь зохисгүй байна гэж үзжээ. Нөгөө талаар, цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй залууст цэрэг-эх оронч хүмүүжил олгох, түүгээрээ бахархах ач холбогдолтой байх юм гэж үзэж өөрчилсөн байна.

Иймээс батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй, оруулах, тангараг өргөж цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр болгох үүднээс “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “#Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “#Монгол цэргийн өдөр” болгон өөрчлөх тухай асуудлыг боловсруулсан байна.

Эх орны төлөө зохилох зүрх -1

https://www.youtube.com/watch?v=qoyuHce-8jo

Эх орны төлөө зохилох зүрх -2

https://www.youtube.com/watch?v=2gWRL_afwb8

Төрийн дуулал

https://www.youtube.com/watch?v=jt8pvqVul80

Facebook messenger