Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 7011-3344

Утасны дугаар:

+976 7011-3344

Факс:

+976 7011-3344

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Бидний тухай          Танилцуулга

  Танилцуулга

“Гурван гал” нэгдсэн эмнэлэг нь дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалттай бөгөөд 2010-оны 12-р сарын 23-ны өдрөөс эхлэн 7500 м2 талбайд өдөртөө амбулаториор 300-400 хүнд, хэвтэн эмчлүүлэгсэдэд 100 орны хүчин чадалтайгаар олон улсын жишиг түвшний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харъяалал, шатлал харгалзахгүй үзүүлж байна.

Бид олон шинэ техник технологийг нэвтрүүлэн эрүүл мэндийн салбарын хөгжилд зохих хувь нэмрээ оруулсан бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын төлөө цаашид ч оношилгоо эмчилгээндээ шинэ техник технологийг тасралтгүй нэвтрүүлж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж олон улсын жишиг үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж байна.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь мэдлэг ур чадвар, харилцаа хандлагаа тасралтгүй дээшлүүлэн эмнэлгийн ажилтны ёс зүйг дээдлэн “Үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэнд, сэтгэл ханамжийн төлөө” уриатай ажиллаж байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах зорилгоор 2016, 2017, 2018 онуудад 3 жил дараалан гадаад аудитад орж тэнцэн Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны /ISO9001:2015/ стандартыг бүрэн хэрэгжүүлэгч байгууллага боллоо. 

АЛСЫН ХАРАА:

  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг ханган дээшлүүлэхийн тулд эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан бүр эмнэлгийн алсын хараа, уриа, эрхэм зорилго, чанарын бодлого, зорилтыг мэддэг байж өөрсдийн ажилдаа тусгаж хэрэгжүүлж ажиллана.

  • Үйлчлүүлэгчийн болон ажилтны эрүүл мэнд аюулгүй байдлыг хангахыг зорьж ажиллана. Үйлчлүүлэгчдэд нотолгоонд суурилсан, стандарт хангасан, чанарын өндөр түвшинд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тэгш, ээлтэй, хүртээмжтэй үзүүлэхийг зорьж ажиллана.

  • Эмнэлгийн сайн сайхан уламжлал, дадлаа үргэлжлүүлэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн ажиллана.

  • Үйлчлүүлэгч болон ажилтны сэтгэл ханамжийг байнга судалж, тэдэнтэй харилцаа холбоогоо нэмэгдүүлэх замаар эмнэлгийн тусламж үйлчилгээгээ тогтмол сайжруулахын төлөө ажиллана.

  • Бид чанарын удирдлагын тогтолцоогоо тасралтгүй сайжруулахын тулд шийдвэр төгс ажиллана.

 

Facebook messenger