Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 7011-3344

Утасны дугаар:

+976 7011-3344

Факс:

+976 7011-3344

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Үйлчилгээ         Эх барих эмэгтэйчүүдийн тасаг

ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТАСГИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Гурван гал” эмнэлгийн  “Эх барих, эмэгтэйчүүд”-ийн тасаг нь 1 зөвлөх эмч, 6 их эмч, 2 гэрээт их эмч, 2 нярайн эмч, бага эмч -1, 9 эх баригч, 5 нярайн сувилагч, үйлчлэгч 6 нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тус тасагт  МУ-ын ардын эмч 1 , Клиникийн профессор -1, Зөвлөх зэргийн эмч - 1, тэргүүлэх зэргийн эмч -2 ахлах зэргийн эмч-3, тэргүүлэх зэргийн зэргийн сувилагч -3 , ахлах зэргийн сувилагч -3 тус тус ажиллаж байна.

Амбулаторийн үзлэгийн өрөө, төрөхийн өмнөх хэсэг, төрөх өрөө, жирэмсэний эмгэгтэй эхчүүд болон төрсний дараах өрөөнүүд, мэс засал гэсэн хэсгүүдтэй, нийт 30 ортой үйл ажиллагаа явуулж байна.

 

Эх барих, эмэгтэйчүүдийн тасаг нь дараах төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж, зөвлөгөө өгч байна. Үүнд:

  • Жирэмсэн үеийн оношлогоо, эмчилгээ
  • Жирэмсний хяналтын шинжилгээ 
  • Ургийн гажгийн оношлогоо
  • Ургийн 3D, 4D , 5D эхо шинжилгээ
  • Жирэмсэн үеийн хяналт
  • Жирэмсний эмгэгийг эмчлэх
  • Төрөх үеийн тусламж
  • Төрсний дараах үеийн хяналт
  • Эмэгтэйчүүдийн өвчний үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө
  • Эмэгтэйчүүдийн мэс заслын тусламж
  • Эмэгтэйчүүдийн давсаг сойх, хярзангийн мэс заслын тусламж үйлчилгээ
  • Умайн хоргүй хавдрын оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ
  • Гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаар зөвлөгөө өгч, умайн хөндийд ерөндөг тавих

Нярайн тасаг нь дараах өвчин эмгэгийг оношилж,эмчлэн зөвлөгөө өгч байна.

Үүнд:

  • Эрүүл нярайн асаргаа,хооллолтын зөвлөгөө
  • Эрүүл эмгэгийн зааг байдал
  • Бага жинтэй болон дутуу нярайн онцлог,асаргаа, хооллолт
  • Нярайн халдвар
  • Нярайн шарлалтыг билиметр /арьсан дээр шарлалтыг хэмжих багаж/-ийн тусламжтай тодорхойлж фото эмчилгээ хийх , зөвлөгөө өгөх
  • Тархины хүчилтөрөгч-цусан хангамжийн дутмагшил
  • Амьсгалын замын үрэвсэлт өвчин
  • Арьсны эмгэгүүд
  • Хүйн эмгэгүүд
  • Гэдэсний үйл ажиллагааны хямрал
  • Хооллолтын бэрхшээл
  • Бие бялдар, сэтгэхүйн хөгжлийн үнэлгээ

 

Facebook messenger