Уншиж байна...

Цахим шуудан:

contact@ggh.mn

Цахим шуудан:

contact@ggh.mn

Утасны дугаар:

+976 70113344

Утасны дугаар:

+976 70113344

Факс:

+976 70110404

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Бидний тухай         Эрхэм зорилго

Уриа: Үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэнд сэтгэл ханамжийн төлөө үйлчлэх.

Эрхэм зорилго: Эрдэнэт хүний эрүүл мэндийн төлөө энэрэх сэтгэл, эрдэм мэдлэгээ...

Алсын хараа:

  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг ханган дээшлүүлэхийн тулд эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан бүр эмнэлгийн алсын хараа, уриа, эрхэм зорилго, чанарын бодлого, зорилтыг мэддэг байж өөрсдийн ажилдаа тусгаж хэрэгжүүлж ажиллана.
  • Үйлчлүүлэгчийн болон ажилтны эрүүл мэнд аюулгүй байдлыг хангахыг зорьж ажиллана.
  • Үйлчлүүлэгчдэд нотолгоонд суурилсан, стандарт хангасан, чанарын өндөр түвшинд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тэгш, ээлтэй, хүртээмжтэй үзүүлэхийг зорьж ажиллана.
  • Эмнэлгийн хадгалж ирсэн сайн сайхан уламжлал, дадлаа үргэлжлүүлэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн ажиллана.
  • Үйлчлүүлэгч болон ажилтны сэтгэл ханамжийг судалж, тэдэнтэй харилцаа холбоогоо нэмэгдүүлэх замаар эмнэлгийн тусламж үйлчилгээгээ тогтмол сайжруулахын төлөө ажиллана.
  • Бид чанарын удирдлагын тогтолцоогоо тасралтгүй сайжруулахын тулд шийдвэр төгс ажиллана.

Бидний баримтлах зарчим:

  • Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг  ямагт өндөрт байлгах
  • Чанартай, найдвартай үйлчилгээг зах зээлд нийлүүлж брэнд үйлчилгээг бий болгох
  • Стандарт шаардлагыг бүх талаар хангах
  • Өндөр бүтээмж бүхий байгууллагын соёл төлөвшсөн хамт олныг бүрдүүлэх, цаашид хөгжүүлэх
  • Хөрөнгө оруулалтын өгөөжийг тогтвортой өсгөх
  • Салбартаа өрсөлдөхүйц давуу талуудыг бий болгох

Үнэт зүйл:

  • Чадварлаг мэргэшсэн чин хүсэлтэй ажилтан
  • Сэтгэл ханамжтай байнгын харилцагч, үйлчлүүлэгч
  • Оношилгооны өндөр чадавх бүхий багаж тоног төхөөрөмж
  • Зөв зохион байгуулагдсан бүтэц бүхий багийн үйл ажиллагаа
  • Батлагдсан хууль, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэгч байгууллага
  • Ая тухтай, аюулгүй, эрүүл орчин нөхцөл.

Чанарын бодлого:

  • Хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодлого чиглэлийн хүрээнд эрүүл мэндийг хамгаалах технологи, оношлогоо эмчилгээний стандарт, удирдамжийн дагуу үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжинд нийцүүлэн чанартай үзүүлнэ.

Чанарын зорилт:

  • Бүрэн хэмжээнд баримтжуулсан Чанарын удирдлагын тогтолцоог олон улсын ISO 9001:2015, Эмнэлгийн лаборатори – Чанар болон ур чадварт тавигдах онцлог шаардлага MNS ISO 15189:2008 стандарт, Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS 5095:2013 стандарт, бусад холбогдох стандартын шаардлага болон эмнэлгийн алсын хараа, эрхэм зорилго, бодлогод нийцүүлнэ. 
  • Хуваалцах:
Facebook messenger 360°