Баянгол дүүрэг, 11-р хороо, эх нялхсын-19 тоот /эх нялхсын хашаан дотор/
Даваа-Баасан: 08:30 - 17:00Бямба: 09:00 -16:00Ням: 10:00 - 14:00
Ээлтэй ГУРВАН ГАЛ брэндийг сонгон үйлчлүүлдэг эрхэм үйлчлүүлэгч таны амрыг эрэн мэндчилье.
Гурван гал нэгдсэн эмнэлэг нь 100% үндэсний хөрөнгө оруулалтаар бүтээгдсэн бөгөөд та бүхэнтэй уулзсан цагаасаа эхлэн Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүчээлэгчдийн нэг болж, орчин цагийн олон шинэ оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний технологи, үндэсний болон олон улсын стандарт, шалгуурыг нутагшуулан ажиллаж байна.
Бид үйлчлүүлэгч та бүхэндээ ЭЭЛТЭЙ, чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг цаг ямагт хичээн ажилладаг бөгөөд энэхүү зорилгынхоо хүрээнд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдэж, олон улсын ISO 9001:2015 чанарын стандартыг ханган, “ЭХ, ХҮҮХЭД, ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ ЭМНЭЛЭГ” батламжит хамт олон болсон билээ.
Бидэнд итгэн өөрийн болон гэр бүлийнхээ үнэт зүйл болох эрүүл мэндийнхээ төлөө үргэлж ГУРВАН ГАЛ эмнэлгийг сонгон үйлчлүүлдэг эрдэнэт хүн таны эрүүл мэндийн төлөө энэрэх сэтгэл эрдэм мэдлэгээ зориулан,
ЭЭЛТЭЙ эмнэлгийнЭЭЛТЭЙ эмч мэргэжилтнүүд бидЭЭЛТЭЙ тусламж үйлчилгээг үзүүлэхээрЭЭЛТЭЙ дэвшилтэт технологийг ашигланЭЭЛТЭЙ харилцааг дээдлэн ажиллаж байна.ЭЭЛТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТАНД БАЯРЛАЛАА.
Хүндэтгэсэн, ‘’Гурван гал’’ нэгдсэн эмнэлгийн Ерөнхий захирал Г.Пүрэвсүрэн