Баянгол дүүрэг, 11-р хороо, эх нялхсын-19 тоот /эх нялхсын хашаан дотор/
Даваа-Баасан: 08:30 - 17:00Бямба: 09:00 -16:00Ням: 10:00 - 14:00
Цагаан түрхлэг үү ? Хар түрхлэг үү ?
Бидний “Цагаан" гэж нэрлэж заншсан түрхлэг нь фторын агууламж бүхий ШҮДИЙГ ЦООРЛООС ХАМГААЛАХ ТҮРХЛЭГ юм
Хамгаалж бас эмчилдэг АНУ-ын алдарт Ултрадент компани ухаалаг фторт бүтээгдэхүүн ENAMELAST.
Хүүхдэд өвдөлтгүй айдасгүй өөрийнх нь дуртай амттаны амтыг амтлуулж эмчлэх орчин үеийн Америк эмчилгээ юм. Шүдэнд байх ёстой алдагдсан фтор, эрдэс бодисыг нөхөж шүдийг цоорлоос хамгаалдаг.
Хэрэглэх заалт:
Хүүхэд болон насанд хүрэгсдийн шүдэнд түрхэж хэрэглэнэ
Хэт мэдрэгшил бууруулна.
Буйл шамарсан, шүдний хүзүүвч ил гарсан үед түрхэнэ.
Чулуу түүлгэж өнгөлгөө хийлгэсний дараа түрхэж болно.
Давуу тал
1. Хэт мэдрэгшлийг бууруулна (цоорлын бус гаралтай паалангийн гэмтэл,халуун хүйтэнд мэдрэг шүд)
2. Шүдэнд наалдсанаар шүдэнд нян бактери хуримтлагдахаас сэргийлнэ мөн өөрөөсөө фтор ялгаруулж шүдийг маш сайн эрдэсжүүлнэ
3. Хамгийн өндөр үзүүлэлттэй, шүдийг хамгийн удаан хугацаагаар \6 сар\ цоорлоос хамгаалж чаддаг
4.Түрхсэний дараа шүднээс ялгарч харагдахгүй цагаан өнгөтэй
Төрөл бүрийн амт оруулагчтай учраас түрхсэний дараа тааламжтай мэдрэмж төрүүлнэ.
Бүх шүдэнд 1 удаагийн түрхэлтээр түрхэнэ.
Гэр бүлийн бүх гишүүн хэрэглэх боломжтой
ENAMELAST 4 өөр төрлийн амттай
1. WALTERBERRY-Ултрадент компани брэнд амт
2. ОRANGE CREAM- Жүржийн кремийн амт
3. COOL MINT-Сэрүүн гааны амт
4. BUBBLE GUM- Үлээдэг бохины амт
Xар түрхлэг
Хар түрхлэг гэдэг нь: Найрлагандаа мөнгө болон фторын агууламж бүхий "ЦООРОЛ ЗОГСООХ" үйлчилгээ бүхий түрхлэг юм. Өнгөц болон дунд цоорлын үед хэрэглэнэ. Нэгэнт цоорол үүсч эхэлсэн сүүн шүдэнд түрхсэнээр цоорлын эрчим зогсонги байдалд шилжинэ. Цоорлын эрчим зогссон шүдний дараагийн эмчилгээнд тухайн шүдийг ломбодох уу, эсвэл тэр чигт нь үлдээж ажиглах уу гэдгийг мэргэжлийн эмч нь хүүхдийн нас, шүдний байдал зэргийг харгалзан үзэж шийддэг.
❗️Зөвхөн сүүн шүдэнд түрхэнэ.
Цагаан, хар түрхлэгний аль нь сайн бэ? гэж их асуудаг
2 төрлийн түрхлэгний хэрэглэх заалт болон үйлчилгээ нь өөр учраас аль нэгийг нь сайн эсвэл муу гэж туйлшрах нь буруу юм.
Түрхэх давтамж
Хар түрхлэгийг 14-28 хоногийн зайтай доод тал нь 3 удаа түрхүүлэх шаардлагатай.
Жич: Тухайн шүд хүүхдийн амны хөндийн үнэлгээнээс хамаарч түрхэх хугацаа болон давтамж нь өөрчлөгдөнө.
📌Шүдний цоорлыг хатуу болтол буюу цоорлыг зогстол түрхүүлэх шаардлагатай.
📌 Ямар үед хар түрхлэг түрхсэний дараа шүд үйрдэг вэ?
Шүдний цоорлын эрчмийг зогсоох эмчилгээ амжилттай болсон ч тухайн хүүхдийн шүдний арчилгаа муу, өнгөр ихээр хуримтлуулсан тохиолдолд цоорол буцаж идэвхитэй байдалд шилжиж шүдний паалан жижгэрч үйрч эхэлдэг.
❗️❗Энэ түрхлэгээс шалтгаалахгүй бөгөөд та шүдийг нь угааж өгөхгүй л бол түрхлэг түрхүүлсэнтч цоорол явагдагаараа цааш яваддаг.
❗️Энэ үед зарим эцэг эхчүүд түрхлэг түрхсэнээс болж хүүхдийнх нь шүд үйрлээ хэмээн андуурах тохиолдол гардаг байна. Иймээс хүүхдийн шүдийг тогтмол 3-6 сардаа 1 удаа мэргэжлийн эмчид үзүүлж, цоорол үүсч хүндрэхээс өмнө эмчилгээг хийлгэх шаардлагатай.
Хар түрхлэг түрхүүлсэний дараа та хүүхдийнхээ шүдийг маш сайн угааж өгч байгаарай. Түрхлэг түрхүүлсэн шүд нь саарал биш , ГЯЛТГАНАСАН ХАР өнгөтэй байх ёстой .
⭕️Та хүүхдийнхээ шүдийг 7 нас хүртэл өөрсдөө угааж өгч байгаарай.
Powered by Froala Editor